Бизнес эрхлэгчдэд зориулсан онлайн номын дэлгүүр
НүүрҮйлчилгээний нөхцөл
Тусламж · Үйлчилгээ

Үйлчилгээний
нөхцөл.

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцаарай гэж зөвлөж байна.

Дэлгүүр нээгдсэн огноо: 2025 оны 7-р сарын 2

Bookzone.MN
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Ерөнхий нөхцөл 

  • https://bookzone.shop.mn/ онлайн дэлгүүр нь Бизнес медиа ХХК-ийн бүтээгдхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр уг онлайн дэлгүүрт зочлох, үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцаа зохицуулагдана.

  • Хэрэглэгч нь Bookzone.mn бүтээгдэхүүн захиалахын өмнө “Үйлчилгээний нөхцөл”-тэй танилцах үүрэгтэй.

  • https://bookzone.shop.mn/  онлайн дэлгүүрт  бизнесийн чиглэлийн ном зохиогч, орчуулан нийтлэгчидтэй хамтран ажиллаж, бизнесийн номыг сайтаараа борлуулах боломжтой бөгөөд номыг сайтдаа байршуулж, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж болно.

  • https://bookzone.shop.mn/ онлайн дэлгүүрт тавигдсан ном болон барааны үлдэгдлийн мэдээлэл нь тогтмол шинэчлэгдэх боловч дэлгүүрээр хийгдэж буй байнгын борлуулалтын улмаас онлайн дэлгүүрээр сайтад үлдэгдэлтэй харагдаж буй бараа таныг хүрэлцэн ирэх хооронд дуусч болох магадлалтайг анхаарна уу.

  • Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

Хоёр. Үйлчилгээний цагийн хуваарь 

  • Хэрэглэгч https://bookzone.shop.mn/ онлайн дэлгүүрээр 24 цагийн туршид захиалга хийж болно.

  • Хэрэглэгч захиалга хийснээс хойш 48 цагийн дотор захиалгын төлбөрийг төлснөөр захиалга баталгаажих бөгөөд энэхүү хугацаанд багтаж захиалгын төлбөр холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана.

  • Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд Бизнес медиа ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

  • Хэрэглэгчийн захиалга баталгаажих үед хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаягт захиалгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл илгээгдэнэ.

  • Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд 85851850 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

Гурав.Барааны үнэ, төлбөр төлөх, захиалга цуцлах

  • Онлайн дэлгүүрт байршсан барааны үнэ нь НӨАТ орсон, эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.

  • Барааны үнэ нь хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.

  • Бизнес медиа ХХК нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.

  • Хэрэглэгч нь өөрийн захиалгыг төлбөр төлөгдөхөөс өмнө буюу захиалга хийснээс хойш 48 хүртэлх цагийн дотор цуцлах боломжтой. Төлбөр төлөгдөж баталгаажсан захиалгыг цуцлах боломжгүй байна.

Дөрөв. Хүргэлт, хүлээлгэж өгөх, буцаалт 

  • Улаанбаатар хот дотор болон хөдөө орон нутагт хийх хүргэлтийн үнэ нь Монгол шуудан ХК-аас тогтоосон тарифаар бодогдоно.

  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу хүргэх бол байршлаас хамааран ажлын 3-5 хоногийн дотор хүргэлт хийгдэнэ.

  • Хэрэглэгч захиалгыг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой, үнэн зөв бөглөх ба буруу мэдээлэл өгснөөс болж гарах нэмэлт зардлыг захиалагч бүрэн хариуцна. 

  • Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ном, захиалсан бүтээгдэхүүнээ хүргэлтээр биш ирж авах боломжтой.

  • Хэрэглэгч бараа гэмтэлтэй тохиолдолд / тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ, ижил бараагаар сольж өгөх эсвэл ижил үнийн дүнд өөр бараа худалдан авах эрхтэй ба хүргэлтийн мөнгийг нэмж тооцохгүй.

  • Хэрэглэгч нь гэмтэлтэй барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой ба энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд барааг буцаах боломжгүй болно.